Оюутан :

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 72 мэдээ )

2017-03-09 07:26:58

Жил бүрийн 3 сарын 3-ны өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэдэг бөгөөд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ сурталчлан таниулдаг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан 1-р курсийн оюутнуудын дунд “Тусгаар тогтнол” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныгТехнологийн Дээд Сургуулийн Ерөнхий Эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал, Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн багш А.Баттуяа нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд Б.Мөнхбаяр 1-р байр, М.Адъяасүрэн 2-р байр, М.Төгөлдөр 3-р байр, Ж.Алтансувд тусгай байрыг тус, тус эзэллээ.

 

 

Амжилттай оролцсон оюутнуудынхаа

цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

 

Дэлгэрэнгүй ..

2017-02-06 09:37:39

“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд Технологийн дээд сургуулийн Хүнсний технологи инженер 4а ангийн оюутнууд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 09 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д дадлагажиж байна.
Дадлагажигч оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн үйлдвэрийн дарга, технологич, мастер, туршлагатай технологийн ажилтнуудыг дагалдан үйлдв‎э‎рлэ‎лийн технологийг удирдах, технологийн хяналт тавих, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилт судалгаа хийх, маркетингийн судалгаанд боловсруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгээ практикаар гүнзгийрүүлэн мэргэжлийн дадлага, туршлага, арга зүй эзэмшиж байна. Оюутан С.Эрдэнэбулган, Х.Хэрлэнцэцэг, Ж.Энхтулга нар мэдлэг, ур чадвараараа “Хатансүйх Импэкс” ХХК-ийн хамт олны талархалыг хүлээж байна.

Дэлгэрэнгүй ..

2017-01-31 06:13:55

Технологийн дээд сургууль, “Хатансүйх Импэкс” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” (2016-2017) төслийн I үе шатны эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гүйцэтгэгч Т.Болормаа “Утаслаг уургийн баяжуулагчийн технологийн судалгаа” сэдэвт Хүнс судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл, гүйцэтгэгч О.Баясгалан “Үхэр, адууны ясны өтгөрүүлсэн шөлний хүнс-биологийн үнэт чанар, аюулгүй байдлын судалгаа” сэдэвт Хүнс судлалын ухааны магистрын зэрэг горилсон бүтээл тус тус туурвиж, амжилттай хамгааллаа.

Дэлгэрэнгүй ..

2017-01-05 09:34:10

                        “СИОН” клубээс сургуулиа сурталчилах цуврал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн 17-р сургуулийн 9, 12-р ангийн сурагчидтай уулзаж Технологийн дээд сургуулийнхаа талаар танилцуулж ярилцлаа. Энэхүү ярилцлагаар тус сургуульд элсэлт авдаг мэргэжлүүд, хэрхэн элсэж орох талаар тайлбарлан таниулсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Дэлгэрэнгүй ..

2017-01-02 05:34:39

Монголын ард түмний түүхэнд тэмдэглэлт ой, дурсгалт өдрүүд цөөнгүй билээ. Эдүгээгээс 105 жилийн тэртээ 1911 оны 12 сарын 29-нд Монголын эх орончид төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь Монголын түүхнээ онцгой тэмдэглэлт үйл явдал болсон билээ.


Энэхүү хувьсгалын 105 жилийн ойд зориулж Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Т.Мөнхбаатар, Ерөнхий эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал нар хамтран оюутнуудад лекц уншлаа.

Тус лекцээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын урьдач нөхцөл, хувьсгалын гол төлөөлөгчид, хувьсгалын өрнөл үйл явц, тусгаар тогтнол, эрх чөлөөны ач холбогдолыг оюутнуудад танилцуулсан сурталчилсан үйл ажиллагаа боллоо.

 

Дэлгэрэнгүй ..

2016-12-15 08:52:51

2016 оны 12-р сарын 14-ны өдөр Хүний эрхийн өдөрт зориулсан мэтгэлцээний тэмцээнийг “СИОН” клубээс санаачлан хүний эрхийн 22 сэдвийн хүрээнд зохион байгуулж нийт 5 баг оролцлоо.. Тэмцээнийг тус клубийн зөвлөх багш нар болох М.Бямбажаргал, П.Анхбаяр нар шүүж ХИ 1а ангийн “Галт шувуу” баг 1-р байр, ХИ 1а ангийн “Молоконы лааз” баг 2-р байрыг тус, тус эзэлсэн.

Дэлгэрэнгүй ..

2016-12-14 04:32:57

Эдийн засгийн онол хичээлийн хүрээнд ХИ 2а болон МИ 3а ангийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг болсон энэхүү тэмцээн 7 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ уралдаан нь 2016 оны 12 сарын12-нд Технологийн дээд сургуулийн А210 тоот ангид болсон бөгөөд оюутнуудын мэдлэг, урчадвар, сэтгэн бодох чадварыг шалган, үүний зэрэгцээгээр илтгэх ур чадварт суралцуулсан ач холбогдолтой үйл явдал болсон.

Тус уралдааныг дараах шүүгчид шүүв.

  • ЕЭТ-ийн багш О.Жавзансүрэн
  • ЕЭТ-ийн багш Д.Үдбалмаанар шүүлээ.

1-р байранд ХИ2а ангийн “Соst” баг, 2-р байранд ХИ 2а ангийн “Profit” баг, 3-р байранд ХИ2а ангийн “Амжилт” багууд орлоо.

Дэлгэрэнгүй ..

2016-12-13 03:35:55

“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу Технологийн дээд сургуулийн ММБ 2а ангийн 10 оюутан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 04 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийв. Дадлагын хугацаанд оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн мах шулж ангилах цех, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр, яс, тос боловсруулах цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн дамжлагууд дээр технологич, мастер, технологийн ажилтнуудыг дагалдан амжилттай дадлагажиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. “Хатансүйх Импекс” ХХК-ийн зүгээс дадлагажсан оюутнуудын хандлага, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.

Дэлгэрэнгүй ..

2016-12-12 09:16:11

БИ ОЮУТАН БИ гэсэн сэдвийн хүрээнд явдагдаж оюутнуудын төлөөлөл болох дараах 3 оюутан илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо.


1. “Цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрөөх вэ” сэдвээр ТДС-ийн 1-р ангийн оюутан Б .Батцэцэг
2. “Миний мэргэжил миний бахархал” сэдвээр ТДС-ийн 3-р курсын оюутан Б. Батмөнх
3. “Судалгаа шинжилгээний ажил хийх нь” сэдвээр ТДС-ийн 5-р курсын оюутан Б.Өлзийсайхан
Энэхүү хэлэлцүүлэгээс оюутнууд маань УРИАГАА гаргасан. Үүнд:

ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ, ТЭМҮҮЛЭЛТЭЙ,
ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛСЭН ИРЭЭДҮЙН ЭЗЭД БОЛЦГООЁ

Дэлгэрэнгүй ..

2016-12-07 08:29:18

2016 оны 12-р сарын 06-ны өдөр Уран илтгэгч шалгаруулах анхдугаар уралдааныг "СИОН" клубээс санаачлан чөлөөт сэдвийн хүрээнд амжилттай явууллаа. Тэмцээнийг “СИОН” клубийн багш нар болох М.Бямбажаргал, П.Анхбаяр, клубийн тэргүүн Б.Батмөнх нар зохион байгуулж, шүүлээ.
Тус илтгэлийн уралдааны 1-р байрыг ХИ 1а ангийн оюутан Б.Батцэцэг, н.Номин-эрдэнэ нар, 2-р байрыг ХҮҮТ 3а ангийн оюутан О.Лхагвадулам нар тус, тус эзэллээ. Энэхүү илтгэлийн уралдаан нь оюутны илтгэх ур чадварыг сорьсон, илтгэл бичих арга барилыг нь сайжруулсан, оюутнууд хоорондоо харилцан туршлага солилцсон, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ач холбогдолтой үйл явдал боллоо.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 72 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан