Хуудас:  1   2   3   4   5  .... ( 420 мэдээ )

2021-11-12 00:50:24

Тус сургууль нь 20 гаруй жил ИСГЭЛТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, урт богино хугацааны сургалт явуулж ирсэн байна. Энэ удаа “GEM INTERNATIONAL” ХХК-тай хамтарч богино хугацааны сургалт явууллаа. Сургалтыг спиртийн үйлдвэрийн ажилчдад зориулан “СПИРТ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ” сэдвээр зохион байгуулж 18 технологийн ажилтан оролцов. Сургалт 2021.11.08-2021.11.11 өдрүүдэд ТДС-ийн сургалтын танхимд дараах агуулгаар зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Спирт үйлдвэрлэлийн түүхий эд, түүний шинж чанар, үйлдвэрлэлд бэлтгэх арга

  • Чанамал бэлтгэх арга түүнд явагдах хувирал өөрчлөлтүүд, чихэржүүлэх процесс

  • Хөрөнгө бэлтгэх арга, шүүсийг исгэх, нэрэх технологи

  • Исгэлтийн үйлдвэрийн орчны эрүүл ахуй, хяналтын хуудас, түүний хэрэглээ

  • Исгэлтийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Сургалтыг исгэлтийн технологийн мэргэжлийн багш А.Анужин, эрүүл ахуйн мэргэжлийн багш П.Өлзий-Орших, тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш Ж.Бат-Амгалан нар удирдан явууллаа. Сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ гэрчилгээ гардуулж, хамтарч ажилласан “GEM INTERNATIONAL” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй ..

2021-11-09 12:27:59

“НОМИН ХОЛДИНГ” ХХК-ийн Хүнсний тасаг хариуцан ажилладаг ажилчдад зориулсан Online сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд хүнсний тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ /доктор, Ph.D/, багш Б.Тамир /Мс.S/ нар хичээл орж дараах агуулгаар зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. Худалдааны газрын ангилал, тавигдах шаардлага, дотоод хяналт
  2. Хүнс хадгалах болон худалдаалах үед тавигдах шаардлага
  3. Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудал
  4. Үйл ажиллагаанд хийгдэх эрсдэлийн үнэлгээ, түүний тухай

Дэлгэрэнгүй ..

2021-11-02 01:15:23

Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс ахлах курсийн оюутнуудын дунд Монгол улс дахь хүнсний чанар, эрүүл ахуй” сэдэвт илтгэлийн уралдааныг 2021 оны 10 сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус илтгэлийн уралдаан нь оюутнуудын хоол хүнсний чанар, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг бататгах, судалгаа хийх арга барилд суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах, түгээх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Цахимаар 10 илтгэл, танхимаар 12, нийт 22 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:

-       Тэргүүн байрыг ХИ 2в ангийн оюутан Л.Энхцэцэг;

-       Дэд байрыг ХИ-2б ангийн оюутан Э.Цэлмүүн;

-       Гуравдугаар байрыг ХҮТЭА-4а ангийн оюутан Г.Бямбасүрэн нар тус тус эзлэж, өргөмжлөл авлаа.

Дэлгэрэнгүй ..

2021-10-15 10:30:11

ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ СҮЛЖЭЭ-2021” эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон Монголын хүнсчдийн холбооны менежер Э.Ариунаа нар үг хэллээ. Энэ удаагийн бага хурал Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой байлаа. Хурал нь хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг ба бага хурлын хэлэлцүүлгийг эхлүүлж хүнсний салбарын ахмад үеийн төлөөлөл хүндэтгэлийн илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Энхтайван тавьж, бага хурлыг эхлүүллээ.

Тус хуралд манай сургууль жил бүр амжилттай сайн оролцдог. Энэ удаа оюутан О.Тунгалаг “ДОТООДЫН УРГАЦЫН ТӨМСӨӨР НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА”, Б.Сонинцэцэг "БӨӨРӨНХИЙ МАХНЫ ШИМТ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА", Э.Биндэрьяа "БОГ МАЛЫН ТАРХИ ХҮНСНИЙ ҮНЭТ ТҮҮХИЙ ЭД БОЛОХ НЬ" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн бол багш Б.Тамир "ӨНДӨГНИЙ ХАЛЬСААР БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Хуралд амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэлсэн оюутан О.Тунгалаг, удирдагч багш М.Мөнхцэцэг нарт баяр хүргэе.

Дэлгэрэнгүй ..

2021-09-29 13:46:10

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд 2021 оны 9 дүгээр сарын 15-нд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагын тайлан, ХҮТЭА 4а ангийн оюутнууд 2021 оны 9 дүгээр сарын 22-нд үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгааллаа.

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтэст эрүүл ахуйн мэргэжлийн дадлага,  ХҮТЭА 4а ангийн оюутнууд “Хан брэнд” ХХК, Макс группийн “Макс хүнс” ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийв.

ХҮТЭА 3б, 3в, 4а ангийн оюутнууд онолын мэдлэг, мэргэжлийн дадлагад тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах, хөтлөн явуулах, технологийн урсгалын дагуу хяналт тавих, үйлдвэрлэлийг технологи - эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх чадвар, арга барил эзэмшиж, дадлагын зорилгоо амжилттай биелүүлсэнээ тайлагнаж, хамгаалав.

Дадлагын давуу тал:

  • Оюутнууд удирдамжийн дагуу мэргэжлийн байцаагч, технологич, мастер нартай ажиллахад дадлага туршлага олж авч байсан.
  • Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хууль, дүрэм, журам, стандартад заагдсан шаардлагуудын хэрэгжилтийг онол, практикыг харьцуулан дүн шинжилгээ хийхэд дөхөмтэй байсан.

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, Ph.D

Дэлгэрэнгүй ..

2021-07-31 09:10:17

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ARE YOU READY?

Эрч хүчээр дүүрэн шинэхэн төгсөгчид өө АНХААРААРАЙ!!!

ДАРААГИЙН АЯЛАЛДАА БЭЛЭН ҮҮ?

ЦОО ШИНЭ СОРИЛТОД БЭЛЭН ҮҮ?

Манай компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Төгсөгчдийг бэлтгэх Миний ирээдүй, миний гарт хөтөлбөрийн 3-р ээлжийн бүртэл маань явагдсаар байна.

Доорх линк-ээр бүртгэлээ явуулж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцаарай.

https://recruitment.minii-suljee.mn/

Дэлгэрэнгүй ..

2021-03-17 12:41:21

Технологийн цогцолбор сургууль нь суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж 2020-2021 оны хичээлийн жилд 3-р ангийн оюутнуудыг ЯПОН улсад илгээгээд даруй 3 сар өнгөрчээ.

WORLD USEFUL” ХХК оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм. Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаатай ЯПОН улсад хийж байна.

 

 

ХҮҮТ ангийн оюутан Э.Даваацэцэг, А.Оюу-Эрдэнэ нар “Кочи ши” хотын "Үокуни" эмнэлэгт дадлага хийж байна.

ХҮҮТ ангийн оюутан А.Номин-Эрдэнэ Б.Бямбажав нар “Киото хотын Кизу дүүргийн “Ямаширогийн ерөнхий эрүүл мэндийн төв" эмнэлэгт дадлага хийж байна.

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2021-01-28 07:19:36

Монгол улсын засгийн газрын 2004.01.29-ний өдрийн “Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн талаар авах арга хэмжээний тухай” 22-р тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Иймээс БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН САНД хадгалагдаж байсан доорх нэр бүхий оюутнуудын дипломыг буцааж хүлээн авлаа.

Тус сургуулийг ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ нэртэй байх үед төгссөн дараах нэр бүхий оюутнууд ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-ийн “А” байрны 101 тоотоос ирж дипломоо авна уу.

(Холбоо барих утас 99751520)

 

1

Гомбо овогтой Дашжаргал

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

2

Даваацэрэн овогтой Батбаатар

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

3

Тэрбиш овогтой Энхжаргал

Бакалаврын диплом

2003 оны төгсөгч

4

Пүрэвжал овогтой Нандинцэцэг

Диплом

1999 оны төгсөгч

5

Болдбаатар овогтой Энхгэрэл

Диплом

1999 оны төгсөгч

6

Отгон овогтой Мөнхцэцэг

Диплом

2001 оны төгсөгч

7

Довчиндорж овогтой Шинэтуяа

Диплом

1998 оны төгсөгч

8

Жадамбаа овогтой Оргилжав

Диплом

2000 оны төгсөгч

9

Эрдэнэчимэг овогтой Отгонтуяа

Диплом

2000 оны төгсөгч

10

Санжаа овогтой Цэнгэл

Диплом

2000 оны төгсөгч

11

Гана овогтой Даваасүрэн

Мэргэжлийн үнэмлэх

2001 оны төгсөгч

12

Батаа овогтой Батхатан

Мэргэжлийн үнэмлэх

1998 оны төгсөгч

13

Амгалан овогтой Амарсайхан

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

14

Цэндсүрэн овогтой Болорцэцэг

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

15

Сүхбаатар овогтой Мөнхгэрэл

Мэргэжлийн үнэмлэх

1999 оны төгсөгч

 

ТДС-ийн сургалтын алба

Дэлгэрэнгүй ..

2021-01-07 15:52:26

Технологийн цогцолбор сургууль нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулан ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагад онцгойлон анхаарал тавьж ирсэн.

2020-2021 оны хичээлийн жилд 3-р ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг ЯПОН улсад мэргэжлийн дагуу хийлгэх болсон бөгөөд уг ажлыг Ц.Саруулжаргал захиралтай “WORLD USEFUL” ХХК хариуцан ажиллаж байна. Тус компани нь оюутнуудад зориулан үнэ төлбөргүй ЯПОН хэлний хичээл зааж, дадлага хийх үед байрлах байр, хоол унааны асуудлыг шийдвэрлэсэн юм.

Ийнхүү манай сургуулийн хүнсний үйлдвэрлэлийн технологи-эрүүл ахуйч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцаж буй 15 оюутан үйлдвэрлэлийн дадлагаа 1 жилийн хугацаанд хийхээр арлын ЯПОН улсыг зорилоо.

 

Оюутнууддаа амжилт хүсэе.

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 420 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан