..бусад

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ СҮЛЖЭЭ-2021” эрдэм шинжилгээний бага хурал 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж тус сургуулийн оюутан О.Тунгалаг тэргүүн байр эзэллээ.

ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ СҮЛЖЭЭ-2021” эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон Монголын хүнсчдийн холбооны менежер Э.Ариунаа нар үг хэллээ. Энэ удаагийн бага хурал Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой байлаа. Хурал нь хүнсний салбарын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, мэдлэг хуваалцах орчин нөхцөлийг бүрдүүлдэг ба бага хурлын хэлэлцүүлгийг эхлүүлж хүнсний салбарын ахмад үеийн төлөөлөл хүндэтгэлийн илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Энхтайван тавьж, бага хурлыг эхлүүллээ.

Тус хуралд манай сургууль жил бүр амжилттай сайн оролцдог. Энэ удаа оюутан О.Тунгалаг “ДОТООДЫН УРГАЦЫН ТӨМСӨӨР НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА”, Б.Сонинцэцэг "БӨӨРӨНХИЙ МАХНЫ ШИМТ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА", Э.Биндэрьяа "БОГ МАЛЫН ТАРХИ ХҮНСНИЙ ҮНЭТ ТҮҮХИЙ ЭД БОЛОХ НЬ" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн бол багш Б.Тамир "ӨНДӨГНИЙ ХАЛЬСААР БЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Хуралд амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэлсэн оюутан О.Тунгалаг, удирдагч багш М.Мөнхцэцэг нарт баяр хүргэе.

    Харилцагч байгууллагууд

    © 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан