Оюутан :

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 73 мэдээ )

2022-09-16 03:25:44

Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхим хамтран 2022 оны 09 сарын 14 нд “Хоол хүнс эрүүл мэнд” сэдвээр чиглүүлэх лекцийг ХҮҮТ-1б, ХЗШТС-1б, 2б, ХЧАБ-ийн мэргэжлийн оюутнуудад уншуулах ажлыг зохион байгууллаа.

АУ-ны доктор, профессор хүний их эмч Үржингийн Байгалмаа (Ph.D) нь хүний зан төлвийн байдал болоод уламжлалт анагаах ухаан, хооллолтын зохицол ба үл нийцэл, үүнээс үүдэлтэй халдварын бус өвчлөлийн өнөөгийн байдал сэдвээр оюутан залууст лекц уншлаа.

 

Үржингийн Байгалмаа (Ph.D) эмч нь өөрийн бичсэн номын дээжийг сургуулийн номын санд дурсгав. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй ..

2022-04-25 01:58:05

Ерөнхий мэдээлэл:

  1. Бүх оюутнууд Технологийн дээд сургуулийн гадна талбайд 2022.04.21-ны 09:00 цагт цугларна. Багийн ахлагч нар Оюутны холбоонд багийн гишүүдийн ирцийг өгнө. Багууд нэгэн зэрэг сургуулийн үүднээс аяллын маршрутын дагуу хөдөллөө.
  2. Багууд дараахь бэлтгэлийг хангаж, өдрийн аялал хийлээ.

Аяллын бэлтгэл, дэг:

  • Анги бүр нэг баг болж, гишүүдийн малгайны өнгөөр жигдрэв
  • Багийн гишүүд өдрийн аялалд зориулан хувийн бэлтгэл /хөнгөхөн дулаахан хувцас, хальтрахгүй намхан ултай гутал, нүдний шил, бээлий, масктай байх гэх мэт/ хангав
  • Багийн гишүүд хамтран хүнсний зүйлс, уух ус, ундаагаа бэлтгэн ирлээ.
  • Багийн гишүүн бүр багийн зохион байгуулалтын дэг, баг бүр Оюутны холбооны гишүүдийн ерөнхий зааврыг баримтлав.
  • Багийн гишүүд “Технологийн дээд сургууль-Хаврын аялал” хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны цагийг чанд баримтлан ирсэн.
  • Баг бүр хогийн том ногоон шуудай 5-10 ширхэгийг бэлтгэсэн байх
  • Оюутан бүр замын хог түүх зориулалттай хөнгөн авсаархан хэрэгсэл бэлтгэн ирж очноо цэвэр цэмцгэр боллоо.

Дэлгэрэнгүй ..

2022-02-23 07:27:36

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

2022 оны 2-р сарын 22 нд ХҮҮТ-4а ангийн ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГЫН тайлан хамгаалалт явагдлаа. ХҮҮТ-4а ангийн оюутнууд нь Баянгол ресторанд 2 сарын хугацаатай 4кр дадлага хийж гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй ..

2021-12-03 01:45:24

Хүнсний үйлдвэрлэлийн инженерийн төлөвлөлт хичээлийн бие даалтын ажлын хүрээнд ХҮҮТ 2а, ХҮҮТ 4а, ХҮҮТ 2б ангийн 9 баг буюу нийт 18 оюутан өөсдийн хийсэн барилгын үлгэрчилсэн загвар бүтээл, “Миний мөрөөдлийн байшин” эссэ бичлэгээ багш нар болон бусад оюутнууддаа танилцуулав. Бие даан суралцах үйл ажиллагаандаа нийт оюутнууд бүтээлчээр хандаж, өөрсдийн мэдлэг чадвараар амжилттай уралдан оролцлоо. Үүнээс ХҮҮТ 4а ангийн оюутан Э.Мөнгөншагай, Б.Чулуундөш нарын I байранд, ХҮҮТ 2б ангийн оюутан Ц.Баттулга, ХҮҮТ 4а ангийн оюутан Б.Доржсүрэн нар II байранд тус тус шалгарлаа.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ /Ph.D

2021.12.02

Дэлгэрэнгүй ..

2021-11-22 06:16:32

Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс I курсийн оюутнуудын дунд Миний сонгосон мэргэжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд зохион байгуулав. Тус эссэ бичлэгийн уралдаан нь Мэргэжлээ хэрхэн сонгох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, сонгосон мэргэжил нь бусад мэргэжлээс илүү ямар онцлог, давуу талтай талаар зохих мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Нийт 16 оюутан эссэ бичлэгийг ирүүлсэн бөгөөд эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:

-       Тэргүүн байрыг ХИ-1б ангийн оюутан Т.Орхонсүрэн;

-       Дэд байрыг ХИ-1б ангийн оюутан М.Индра;

-       Гуравдугаар байрыг ХИ-1а ангийн оюутан Н.Баасанжав, ХИ-1б ангийн оюутан Б.Лхагвадулам нар тус тус эзлэж, өргөмжлөл авлаа.

  

Дэлгэрэнгүй ..

2020-10-27 14:29:02

2020-2021 оны хичээлийн жилийн I улирлын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу ХИ 2б ангийн оюутнууд “Сайн үйлсийн өдөр” аян зохион байгуулж, сургуулийнхаа Хүнс судлалын /209 тоот/ лабораторийн нийт сандалд бүрээс оёж хийлээ. Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Мэдээ бэлтгэсэн: ХИ 2б ангийн зөвлөх багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

Дэлгэрэнгүй ..

2019-11-05 08:41:20

 

“Хоол үйлдвэрлэлийн технологи III” хичээлийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Mini cake-2019” өдөрлөг 10 сарын 25 нд 4 дэх жилдээ амжилттай явагдлаа. Энэхүү өдөрлөгт ХҮҮТ-4а, ХИ-2б ангийн оюутнууд 3 баг болж идэвхитэй оролцсон бөгөөд онолын мэдлэгээ хэрэглээ болгон багш оюутнуудад танилцуулсан. 

Дэлгэрэнгүй ..

2019-05-08 08:37:58

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхмээс хичээлийн жил бүр уламжлал болгон Махны технологи хичээлийн хүрээнд зохион байгуулдаг оюутнуудын ур чадварын тэмцээн батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 07-нд амжилттай явагдлаа.

Тэмцээнд ХҮТЭА 1б, ХҮТЭА 2б, ХҮТЭА 3a ангиуд идэвхтэй оролцож, нийт 12 оюутан мэдлэг, ур чадвараараа өрсөлдөв. Шүүгчээр тус тэнхмийн эрхлэгч С.Нарандэлгэр /Ph.D/, махны технологийн багш Н.Чимэгээ /Ph.D/, Хүнс, политехник коллежийн махны технологийн багш Н.Хишигжаргал /MSc/, “Хан брэнд” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн мастер Б.Лувсанцэрэн нар ажиллав.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр ХҮТЭА 1б ангийн М.Оюунтогтох ахлагчтай “Миоглобин” баг I байр, ХҮТЭА 3а ангийн Б.Ариунзаяа ахлагчтай “Технологичид” баг II байр тус, тус эзэллээ. Тэмцээнд ХҮТЭА 1б, ХҮТЭА 2б, ХҮТЭА 3a ангийн нийт оюутнууд маш идэвх, санаачлагатай, бүтээлч, мэргэжлийн түвшинд оролцсон болно.

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

  Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

Дэлгэрэнгүй ..

2019-05-02 04:19:53

Хүнсний үйлдвэрлэлийн инженерийн төлөвлөлт хичээлийн бие даалтын ажлын хүрээнд Хүнсний инженерчлэл 3а ангийн оюутнууд өөрсдийн сонгосон сэдэвтэй холбоотой хүнсний үйлдвэр болон хоолны газрын техникийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, тооцооллыг хийж, барилгын байгуулалтын төлөвлөлтийн ерөнхий схемийн загвар бүтээлээр хамгаалав.

Бие даан суралцах үйл ажиллагаандаа ХҮТЭА 3а, ХҮҮТ 3а ангийн нийт оюутнууд идэвхитэй, санаачлагатай, бүтээлчээр оролцлоо. Оюутан О.Бүжинлхам, Б.Номин-Эрдэнэ, Б.Даариймаа, Б.Ариунзаяа, Б.Мөнхбаяр нарын загвар бүтээлүүд тэргүүн байранд шалгарав.

 

Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/

 

 

 

Дэлгэрэнгүй ..

2019-04-10 07:50:22

Сургуулийн номын сангаар хэн илүү үйлчлүүлж, олон ном уншсан талаар судалгаа хийж, хичээлийн жилийн шилдэг уншигч, хамгийн олон ном уншсан хамт олон тодруулав.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 73 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан