Оюутан :

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 72 мэдээ )

2016-12-02 09:02:14

2016 оны 11 сарын 29-нд “СИОН”илтгэл, мэтгэлцээний клубийн сургуулиа сурталчлан таниулах төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд “Хүнс Технологи Политехникийн Коллеж”-ийн10 гаруй ангийн сурагчдад“Технологийн дээд сургууль”-ийн баклавр, магистрын боловсрол олгох мэргэжлийн чиглэлүүд, хэрхэн ямар шалгуураар орох, шатлан суралцах нь ямар ач холбогдолтой талаар уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус клубийн тэргүүн Б.Батмөнх сургуулийн товч танилцуулга болон төгсөгчдийн ажлын байрны талаарх илтгэлийг тавьснаас гадна, клубийн бусад гишүүд сурагчдын тавьсан асуултанд хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
Мөн“Техноллогийн дээд сургууль”-ийн төгсөгчдийн төлөөлөл болох өөрийн салбартаа манлайлан ажиллаж байгаа “New West” рестораны эзэн 2009 оны төгсөгч О.Ганзориг, 2012 оны төгсөгч Бишрэлт зочид буудлын менежер Г.Цэндсүрэн нарыг урин ажил, амжилтын гарааных нь талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй ..

2016-11-28 03:56:51

Технологийн дээд сургуулийн оюутнуудын “УРЛАГИЙН БАГА НААДАМ” амжилттай явагдаж өндөрлөлөө. Урлагийн бага наадам “Улс тунхагласаны баярын өдөр” явагдсан учир оюутнуудын мэндчилгээ монгол ахуй соёл руу чиглэж байсан нь онцлог байв. Урлагий бага наадмын шагналт байруудад:
1. Байр ХИ-1а анги
2. Байр Хи-2а анги
3. Байр ХҮТ-3а ангиуд тус тус шалгарсан юм.

Дэлгэрэнгүй ..

2016-11-24 09:03:44

Ерөнхий эрдмийн тэнхмээс 2016 оны 11 сарын 23-нд “Монгол улсын эдийн засгийн хямрал ба ЖДҮ-ийн хувь заяа”сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хуралд 7 илтгэл хэлэлцүүлснээс 1-р байрыг “Талх, талхан бүтээгдэхүүний бичил цехийн боломж” сэдвээр ТДС-ийн ХИ-2а ангийн оюутан Б.Цэвэлмаа, 2-р байрыг “Бичил бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг бууруулах арга зам” сэдвээр ОТИС-ийн СМ-4а ангийн оюутан М. Амартүвшин, 3-р байрыг “ТДС-ийн цайны газар, түүнд дутагдсан хяналт, зохион байгуулалт” сэдвээр ТДС-ийн ХИ-2а ангийн оюутан А.Адьяамөнх, О.Уранцэцэг нар, Тусгай байрыг “ЖДҮ-ийг эрхлэхэд санхүүгийн эх үссвэрт нөлөөлж буй асуудлууд”сэдвээр ОТИС-ийн 4а ангийн оюутан Б. Уранчимэг, Б. Хонгорзул нар эзлэв.

1-р байр эзэлсэн ТДС-ийн оюутан Б.Цэвэлмаа

 

2-р байр ОТИС-ийн оюутан М. Амартүвшин

 

 

3-р байр эзэлсэн ТДС-ийн оюутан Адъяамөнх, Уранцэцэг

 

Дэлгэрэнгүй ..

2016-11-22 03:58:02

“Эдийн засгийн тооцоолол” клубийн төлөвлөгөөт анхны хичээл 2016 оны 11 сарын 21-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ өдрийн хичээлээр төсөлж буй зоогийн газрын үндэслэл, танхимын өдөрт ачааллах хүчин чадлын тооцоог клубийн гишүүн Б.Батцэцэг зөвлөх багш О.Жавзансүрэн багшийн удирдлаган дор ХҮҮТ-4а ангийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ..

2016-11-15 02:54:02

Хүнсний технологийн тэнхим “Байгалийн нөөц-бидний ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 11-р сарын 11-нд зохион байгууллаа. Хурлыг ТДС – ийн ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ нээж, шүүгчээр ТДС – ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, тэнхмийн эрхлэгч, доктор Я. Баярхүү, багш доктор Н. Чимэгээ нар ажиллалаа.

Тус хуралд манай сургуулийн оюутнууд төдийгүй МУИС, ШУТИС –ийн ҮТС, ХШУС, ХААИС–ийн бакалавр болон магистрын ангийн оюутнууд оролцож, өөрсдийн судалгааны ажлын явц үр дүнг хэлэлцүүлснээс 1-р байранд МУИС – ийн магистрант Г. Онончимэгийн “Олслиг халгайн бактерийн эсрэг идэвхийн судалгаа”илтгэл, 2-р байранд ТДС – ийн ХҮТЭА 5а ангийн оюутан Б. Өлзийсайханы “Уураглаг сүүн бүтээгдэхүүний биологийн шинж чанарыг нэмэгдүүлэх судалгаа” илтгэл, 3-р байранд ШУТИС, ҮТС – ийн оюутан Х. Энхжаргалын “Мөөгөнцрийг дарангуйлагч бактерийн молекул биологийн судалгаа” илтгэл тус тус шалгарсан байна.

Дэлгэрэнгүй ..

2016-11-03 04:28:45

Энэхүү өдөрлөг нь Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа бөгөөд оюутан, сурагчдад монголын түүх, соёл, ёс заншлыг сурталчилах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор Ерөнхий Эрдмийн Тэнхим, Хүнсний инженерчилэл 2а ангитай хамтран 10 сарын 28-нд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд:


1. Багш оюутнууд, ажилтан, ажиллагсадын дунд шилдэг монгол үндэсний хувцастай эрэгтэй,    эмэгтэйг тус бүр нэг, нэгийг шалгаруулж Шилдэг эмэгтэй дээлтэй оролцогчоор Менежмент 2а ангийн оюутан Б.Долгормаа, эрэгтэй дээлтэй оролцогчоор Э.Ахмедэдрис нар шалгарлаа.


2. Монголын түүх, ёс заншилтай холбоотой сэдвээр нийт оюутан сурагчдын дунд “АХА” тэмцээнд Менежмент 2а ангийн оюутан н.Баярмаа түрүүллээ.


3. Монгол цэвэр бичлэгийн уралдаанд 1-р байранд Хүнсний инженерчлэл 1а ангийн оюутан М.Адъяасүрэн, 2-р байранд Б.Мөнхтөр нар тус, тус орлоо.

Дэлгэрэнгүй ..

2016-10-21 08:46:46

МУБИС-ийн ТНС-IV курс, боловсролын удирдлагын магистрант, МУБИС-ийн шилдэг оюутан, "Манлайлал Боловсролын Үндэсний Төв"-ийн удирдах зөвлөлийн гишүүн, сургагч багш, "Манлайлан удирдагч төрдөггүй, харин бүтээгддэг" номын зохиогч Адъяасүрэнгийн Жавзандулам 2016 оны 10 сарын 18-нд Технологийн дээд сургуулийн оюутнуудад зориулан "Хэрхэн манлайлагч оюутан болох вэ?" сэдвээр 15.00 цагт А байрны лекцийн 112 тоот танхимд лекц уншлаа. Тэрээр 2-р курст байхдаа уг номоо анх гаргаж байсан бөгөөд өөрийн хэл ярианы чадвараа засан манлайлал хөгжлийн төвийг үүсгэн санаачлагчдын 1 юм. Энэхүү лекцийг тус сургуулийн Оюутны холбоо, "Номын хүч", "СИОН" клубууд хамтран зохион байгуулав. 

 

 

Тус лекцээр 

  1. Манлайлагч оюутан болоход шаардлагатай чадварууд (илтгэх, ярих, мэтгэлцэх, багаар ажиллах чадвар) 
  2. Оюутнууд эрдэм шинжилгээний ажил хийх, илтгэлийн уралдаанд оролцож байр эзлэх, ном бичих гэх мэт зүйлсээс орлоготой болох боломж 
  3. Манлайлал хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулж тус төвд үнэ төлбөргүй хамрагдах боломжийн талаар ярилцлаа.

Цаашид тус сургуульд илтгэл мэтгэлцээний клубын үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах, КООСЭН ахлах сургуулийн сурагчдад зориулж илтгэл мэтгэлцээний сургалтыг явуулахаар болов. 

Тэрбээр өөрийн бичсэн номноос 2 ширхэгийн "номын хүч" клубт өглөө.

Тус лекцийн үр дүнд оюутан та бүхнийг бүгд манлайлагчид болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!

 

Дэлгэрэнгүй ..

2016-10-07 10:24:05

2016 оны 9 сарын 29 нд “НОМЫН ХҮЧ” клубын нээлтийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Клубын танилцуулга

 

 

Шинэ номын танилцуулга

 

 

Уншигчийн карт, клубт гишүүнээр элсүүлж бүртгэх үйл ажиллагаа

 

 

 

Хөгжөөнт тоглоом

 

 

Багш ажилчид, оюутанууд идэвхитэй сайн оролцолоо.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

 

Дэлгэрэнгүй ..

2016-05-18 11:33:39

“Сайн оюутан” энэ хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм”.

2016 оны тавдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр нь оюутанд зээл олгох боломж олгож байгаагаараа онцлог юм байна. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай аж.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд: Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх, Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх гэсэн шаардлага тавих аж.

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдах юм байна.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр тусгажээ.

Дэлгэрэнгүйг энэхүү холбоосноос харна уу!

Дэлгэрэнгүй ..

2016-05-17 17:12:37

2015-2016 оны хичээлийн жилийн 2-р хагаст “Микробиологи (FT 206)” хичээлээр онол-практикийн тэмцээн зохион байгуулагдав. Тус тэмцээн нь хүнсний инженерчилэл мэргэжлээр суралцаж буй оюутнуудын “Микробиологи” хичээлээр эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэглэх түвшин, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар дадал, анги хамт олны нийтэч, бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний бие дааж ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохиогдосон болно. Тэмцээн 2016 оны 06 сарын 12-ны 15 цагаас 112 зааланд болсон бөгөөд ХИ 2а, ХИ 2б ангийн тус бүр 7 оюутан бүхий баг оролцов.

 

Ур чадварын тэмцээнд оюутнууд оногдосон шинжилгээг биечлэн хийж гүйцэтгэсэн. Жишээ нь: тэжээлт орчин найруулах, тэжээлт орчинд ургасан өсгөвөрийг тайлбарлах, микроскопоор харж бичил биетний хэлбэр зүйг судлах, бичил биетний эсийг будах, тоолох гэх мэт даалгавар гүйцэтгэв. Харин баг бүрийн нэг оюутан бичил биетний нэр хэлж алхах бөгөөд хэн олон бичил биетэн нэрлэсэн нь илүү оноо авах байдлаар дүгнэгдэв. Асуулт хариултын тэмцээн зөвхөн лекцийн хичээлийн агуулгаар явагдаж хариулж чадаагүй оюутан хасагдах байдлаар дүгнэгдэв.

 

Шүүгчдийн нийлбэр оноогоор:   ХИ 2а ангийн “Дархлаа” баг тэргүүллээ.

 

 

 

Дэлгэрэнгүй ..
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  ( 72 мэдээ )

Харилцагч байгууллагууд

© 2015 он, Технологийн дээд сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан