1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулагдлаа.

Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн Оюутны холбоо болон “Номын хүч” клубийн оюутан, багш нар хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.

Тус аянд ХҮТИС-ийн 15 мэргэжлийн ангийн 200 гаруй оюутан, багш нар идэвхтэй оролцож, нэг сарын хугацаанд цугласан дэмжлэг, тусламжийн эд зүйлсийг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороонд байрлах Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төвийн 30 ахмад настанд хүлээлгэн өглөө.

Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан тусламжийг ХҮТИС-ийн Оюутны холбооны гишүүд, инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа, ахлах багш П.Алтанцэцэг, Б.Энхцэцэг нар асрамжийн төвд биечлэн хүргэн өгч, ахмад настнуудад сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.

Энэхүү сайн үйлсийн аян нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд оюутан, багш нарын идэвхтэй оролцоонд тулгуурлан нийгэмд эерэг хандлага, сайн үлгэр дуурайл түгээн дэлгэрүүлэх, ахмад настнуудад халамж, анхаарал хандуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болдгоороо онцлог юм.

Мэдээ бэлтгэсэн: Зөвлөх багш Б.Гэрэлмаа

2026.01.07

Их уншсан