Нийгмийн хариуцлагын хүрээнд Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш, оюутнууд нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдсан марафонд идэвхтэй оролцлоо.

Тус арга хэмжээнд сургуулиа төлөөлөн Сургалтын менежер Б.Батцоож, Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа, ахлах багш Б.Энхцэцэг, багш Э.Батчимэг нар болон магистр, бакалаврын ангийн оюутнууд марафоны уралдаанд оролцогчид зай тус бүрд дараах байдлаар хүч сорин оролцлоо. Үүнд:
Хагас марафон (21.095 км): 2 оюутан
Спортын гүйлт (10 км): 2 оюутан
Эрүүл мэндийн гүйлт (5 км): 20 оюутан, 4 багш
Оролцогчид өөрсдийн бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужлаа сорин, хамтын уур амьсгалд идэвх санаачилгатай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн амжилттай гүйцэтгэл үзүүллээ.

Марафоны үеэр багш, оюутнууд харилцан бие биенээ дэмжиж, багаар ажиллах чадвар, зохион байгуулалт, сахилга хариуцлагыг өндөр түвшинд харуулсан нь онцлог байв. Мөн энэхүү арга хэмжээ нь оролцогчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш, оюутнууд та бүхнийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлэн, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна.
Залуу насны эрч хүч, тэсвэр хатуужлаараа бид илүү ихийг бүтээнэ.
Мэдээлэл бичсэн багш: Б.Гэрэлмаа