1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүнс, технологийн политехник коллежийн 1,2-р ангийн суралцагчдын урлагийн наадам болж шилдгүүдээ тодрууллаа.

Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Урлагийн бага наадам” энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 5 төрлөөр 15 анги өрсөлдсөн бөгөөд

  • Тоглолтын найруулга, зохион байгуулалт
  • Хувцаслалт, тайзны хэрэглэл
  • Тайзны соёл, дэг журам,
  • Цаг ашиглалт
  • Тоглолтонд багш, эцэг эх, суралцагчдын оролцоог сайтар хангасан байдал гэсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж хамгийн өндөр онооны  нийлбэрээр шилдгүүдээ шалгарууллаа.

Нийлбэр дүнгээр:

  • 1-р байр- А.Баттуяа багштай Тогооч 1д анги
  • 2-р байр- Б.Адъяасүрэн багштай Тогооч 2г анги
  • 3-р байр- Д.Отгонтуяа багштай Тогооч 2в анги

Шилдэг үзүүлбэрүүдээр:

  • Найрал дууны төрөлд Тогооч 1д ангийн хамт олон
  • Уран уншлагын төрөлд ХД1а ангийн суралцагч Н.Мөнх-Амгалан
  • Хөгжмийн төрөлд Тогооч 1д ангийн суралцагч Б.Отгонбилэг
  • Хамтлаг дууны төрөлд ТЦ2а ангийн Гурван найз хамтлаг
  • Гоцлол дууны төрөлд Тогооч 2г ангийн суралцагч Б.Энхбаяр
  • Бүжгийн төрөлд Тогооч 1д ангийн Айзам хамтлаг тус тус шалгарлаа.

Урлагийн бага наадамд оролцсон нийт суралцагчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн ажилтан И.Зулбадам

Их уншсан