ХТПК-ийн нэрэмжит МСҮТ, политехник коллежийн суралцагчдын дундах “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ-2018“ илтгэлийн улсын уралдааныг 15 дахь жилдээ Улаанбаатарын бүсийн арга зүйн төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа. МСҮТ, политехник коллежийн суралцагчдыг үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх, судалгааны ажил хийх арга барилд сургах, илтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор явагддаг тус уралдаан 2018 оны 04-р сарын 03 ний өдөр болж өнгөрлөө. Уралдаанд монгол улсын өнцөг булан бүрт орших 18-н сургуулийн 27-н суралцагч өөрийн авьяас билэг, илтгэх чадвараа сорин өрсөлдсөнөөс:
- 1-р байранд ХТПК-ийн ТНБ-2а ангийн суралцагч Ж.Ичинхорлоо “ Өсвөр насны охидын хайр дурлал, үерхэлд хандах хандлагын судалгаа “
- 2-р байранд Дон-боско МСҮТ-ийн БЗЧ-1а ангийн суралцагч Э.Даваасүрэн “ Суруулийн орчин дахь суралцагчдын тамхины хэрэглээг бууруулах “
- 3-р байранд Орхон МСҮТ-ийн Авто засвар-2а ангийн суралцагч Ө.Төгсбаяр “ Ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан болж төлөвших нь “
- Тусгай байр – 1: ХТПК-ийн Тогооч-2а ангийн суралцагч И.Сарангоо “ Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын гэр бүл төлөвлөлт ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлс “
- Тусгай байр – 2: Сэргээн засалт МСҮТ-ийн ХГД -2а ангийн суралцагч Б.Отгон-Эрдэнэ “ Суралцагчдын хүмүүжил, төлөвшил, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд “
- Тусгай байр – 3: ТТПК-ийн Сантехникч-2а ангийн суралцагч Б.Ууганбаяр “ Суралцагчдын хүмүүжил төлөвшилд ном нөлөөлөх нь “ сэдвүүдээр тус тус тэргүүллээ.
Уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа цаашдын нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Зохион байгуулагч
Улаанбаатар бүсийн арга зүйн төв
Хүнс, технологийн политехник коллеж