“Ур чадвар-2026” тэмцээн амжилттай боллоо ТНБ-ны мэргэжлийн багийн зохион байгуулсан “Ур чадвар-2026” тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь ганцаарчилсан /бейкэри, дэссэрт/ болон багийн /гэрийн даалгаврын бүтээл/ гэсэн 3 төрлөөр явагдаж, нийт 9 ангийн 45 суралцагч оролцов. Тэмцээний үеэр оролцогчид бялуу, дэссэрт хийх болон чимэглэх ур чадвараа сорьж, багийн бүтээлийн үзэсгэлэн гарган танилцууллаа. Шүүгчээр “Талх чихэр” ХХК-ны чанарын албаны дарга Б.Бадамгарав, “Ред рок” рестораны менежер А.Ариунбат нар ажиллав. Шагналт байрууд
Бейкэри төрөл I байр — О.Оюун-Эрдэнэ /ТНБГБҮ-3А/ II байр — П.Лхагва-Эрдэнэ /ХҮ-3Б/ III байр — Сарнай /УГХБҮТТ-2Б/
Дэссэрт төрөл I байр — Энххишиг /ТНБГБҮ-2А/ II байр — Б.Лхагвадорж /УГХБҮТТ-2Б/ III байр — Сайханчимэг /ТНГБҮ-3Б/
Багийн төрөл
I байр — ХТТ-2Б
II байр — ТНГБҮ-3А
III байр — ХҮ-3А
Энэ жилийн тэмцээн нь ХТТ-ийн харьяа мэргэжлүүд хамтран зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд суралцагчдын ур чадвар, бүтээлч байдлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.