1.1 ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн нэр, индекс: “Хүнс судлал”, 072101
Хөтөлбөрийн боловсролын түвшин: Доктор
Хөтөлбөрийн салбар шинжлэх ухааны нэр: Хүнс боловсруулалт
Хөтөлбөр хариуцах тэнхим:Хүнсний технологийн тэнхим, 202 тоот
Суралцах хугацаа: 3 жил
Судлах багц цаг: 60 кр
1.2. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Хүнсний аюулгүй байдал, чанар, шим тэжээл болон боловсруулах технологийн чиглэлээр шинэ мэдлэг, инновацын шийдэл бүтээх замаар хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чадвартай өндөр ур чадвартай судлаачдыг бэлтгэхэд оршино.
1.3. ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
МЭДЛЭГ
ü Шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож тайлбарлах, хүнсний хими, микробиологи, шимт чанар, технологийн шинжлэх ухааны онол, зарчмын ахисан түвшний мэдлэгээ хэрэглэх
ü Хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлага, зохицуулалтын бодлого, тогтвортой хөгжлийн хандлагын талаар иж бүрэн ойлголттой байх
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР
ü Судалгааны арга зүй, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх шинжлэх ухааны аргачлалд тулгуурлан судалгаа туршилтын системт олон аргаас зөв сонгож хэрэглэх, бие даасан болон багийн судалгаа, төслийн санал боловсруулах, хэрэгжүүлэх, удирдах, үнэлэх
ü Шинжлэх ухааны өгүүлэл, судалгааны тайланг олон улсын стандартад нийцүүлэн бичих, хэвлүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх
ü Судалгааны болон сургалтын орчинд мэдлэг, туршлагаа бусдад дамжуулж, шинжлэх ухаанд суурилсан сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, залуу судлаачдыг удирдан чиглүүлэх
ü Насан туршдаа суралцах, хөгжих, бүтээлч болон шүүмжлэлтэй сэтгэх, цаг хугацааг төлөвлөх, багаар ажиллах, санал бодлоо илэрхийлэх, удирдан, манлайлах ур чадваруудаа хэрэглэх
ü Судалгааны болон мэргэжлийн үйл ажиллагаанд ёс зүйтэй, үнэнч шударга, бусдын оюуны өмчийг хүндэтгэх, нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийг дэмжих үнэт зүйл, хандлагыг баримтлах, үлгэрлэх
1.4. ТӨГСӨГЧИЙН ЗАГВАР
ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ
“Хүнс судлал” докторын сургалтын хөтөлбөрийн төгсөгч нь хүнсний шинжлэх ухаан, хүнсний систем, аюулгүй байдал, чанар, технологи, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ мэдлэг бүтээх чадавхтай, бие даасан судалгаа хийх, инновац, бодлого, стандарт боловсруулах үйл явцад манлайлан оролцох, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай судлаач, мэргэжилтэн байна.
ТӨГСӨГЧИЙН ЭЗЭМШСЭН ЧАДАМЖ
Мэдлэг
ü Хүнс судлалын салбарын болон салбар дундын хүрээнд шинэлэг судалгааны үр дүнд бий болсон мэдлэг бүтээх түвшний онол, арга зүйн гүнзгий мэдлэгтэй;
ü Хүнсний систем, аюулгүй байдал, чанар, технологи, тогтвортой хөгжил, инновац, бодлого, стандартын уялдаа холбоог системийн түвшинд ойлгосон байна.
Чадвар
ü Салбарын болон салбар дундын нарийн төвөгтэй, хийсвэр асуудлыг бие даан тодорхойлж, судалгаанд суурилсан шинжлэх ухааны арга зүйгээр шийдвэрлэх;
ü Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл, инновацын шийдэл, технологи, бодлогын зөвлөмж, стандартын санал болгон боловсруулж, хэрэгжилтэд удирдан оролцох чадвартай байна.
Хандлага
ü Академик ёс зүй, судлаачийн шударга байдал, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, судалгаа ба мэргэжлийн үйл ажиллагаанд манлайлах төлөвшилтэй;
ü Өөрчлөлтөд дасан зохицох, тасралтгүй суралцах, инновац, хамтын ажиллагааг дэмжих стратегийн сэтгэлгээтэй, манлайлагч хандлагатай байна.
АЖИЛЛАХ БОЛОМЖИТ ЧИГЛЭЛ
ü Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд-багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан;
ü Хүнс судлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагад-бодлого боловсруулагч, эксперт, зөвлөх;
ü Хяналт, баталгаажуулалт, стандарт, зохицуулалтын байгууллагад-шинжээч, үнэлгээний мэргэжилтэн;
ü Үйлдвэрлэл, R&D төв, инновацын нэгжид-ахлах судлаач, технологи хөгжүүлэгч, удирдах ажилтан зэрэг албан тушаалд ажиллах боломжтой.