1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Технологийн дээд сургууль, Хил хамгаалах ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд хилийн цэргийн дугаар ангийн албан хаагчдад зориулан мэргэшүүлэх захилгат сургалтын амжилттай зохион байгууллаа.

Технологийн дээд сургууль болон Хил хамгаалах ерөнхий газар нь 2022 оноос хамтран ажиллаж эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилд Технологийн дээд сургууль нь ХХЕГ-ын хүсэлтээр 2024.V.13-нөөс V.27-ны өдрүүдэд Хөргөлтийн технологи ба цахилгаан эрчим хүч, Барилгын техникч мэргэжлийн чиглэлээр ур чадварыг дээшлүүлэх захиалгат сургалтыг гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Сургалтанд хилийн цэргийн 25 албан хаагчид хамрагдсан бөгөөд мэргэжил бүрт 120 цаг нол 45:Дадлага 55%)-ийн агуулгатай хичээлийг судалсан.

Онол, дадлагын хичээлийг Б.Гэрэлмаа, П.Алтанцэцэг, Д.Энхбат,  Ж.Бат-Амгалан, Г.Цэвэлмаа, Б.Гончигжав, А.Отгонбаяр, А.Өрнөх зэрэг мэргэжлийн багш нар удирдан явуулсан.

Тухайн сургалтанд Хөргөлт ба цахилгааны чиглэлээр 12, Барилгын техникчийн чиглэлээр 13 албан хаагчид суралцан, сертификат гардан авлаа.

Нийт албан хаагчдадаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн: Инженерийн тэнхим

2024.05.29


Их уншсан