2025 оны 10 сарын 16-ны өдөр ХҮҮТ 4б, ХЗШС 4б ангиудын Төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Дадлагын тайлан хоёр үе шаттай зохион байгуулагдлаа. Эхний үе шатанд Хоол үйлдвэрлэлийн дадлагын газарт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи” мэргэжлийн оюутнууд үндсэн хоол болон зууш, “Хоол зүй, шим судлал” мэргэжлийн оюутнууд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн иж бүрдэл хоолыг хийж гүйцэтгэсэн. Хоёр дах үе шатанд дадлагын тайлангийн бичвэр болон РРТ-ийг тайлбарлан ярьж хамгааллаа. Төгсөх ангийн оюутнууддаа амжилт хүсье.