Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль (хуучнаар Технологийн дээд сургууль) нь 2001 оноос 2025 он хүртэлх төгсөгчдийн уулзалтыг 2025 оны 10-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь: Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэх холбоог сайжруулах, мөн сургуулийн 60 жилийн ойн баярын хөтөлбөрийг танилцуулах, ойн номны зураг болон баримтат киноны бичлэг хийхэд чиглэсэн юм.
Энэхүү уулзалт нь үе үеийн төгсөгчдийг нэгтгэсэн, сургуулийн хөгжил, уламжлалыг эргэн дурсах, хамтын үнэ цэнтэй уур амьсгал бүрдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
Мэдээ бэлтгэсэн Э.Батчимэг