1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн ХЧАБ-3б ангийн “Эрсдэлд суурилсан хяналтын зарчим” сэдэвт семинарын хичээлийг Туушин гаалийн хяналтын талбайд зохион байгууллаа.

2025 оны 10 сарын 09-ны өдөр ХЧАБ-3б ангийн оюутнуудад “Эрсдэлд суурилсан хяналтын зарчим” сэдэвт семинарын хичээлийг Туушин гаалийн хяналтын талбайд Хүнсний технологийн тэнхимийн ахлах багш З.Алтанцэцэг / Ph.D/  зохион байгуулав.

Экспорт, импортын хяналтын тогтолцоо, гаалийн хяналтын талбайд хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх зарчмын  талаар дадлага ажил хийлээ.

Гаалийн улсын байцаагч Б.Жаргалмаа гаалийн хяналтын талбай,  баталгаат агуулахын  үйл ажиллагаа,  хүнсний түүхий эд бүтээгдэхүүнэкспортлох, импортлохүеийн  хяналт шалгалтын дараалал, зарчим, эрсдэл тооцох, шинжилгээний дээж авах  аргачлал,  CAIS систем,  цахим хяналт шалгалт,  шаардагдах бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын талаар танилцуулав.




Их уншсан