
Монгол Улсын хүнсний салбарын үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх их үйлсэд жаран жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ууган сургууль Хүнс, технологийн политехник коллеж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдлаа. Энэхүү нэр төртэй шагналыг хүртэхэд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн багш, ажилтан, төгсөгчид болон оюутан суралцагчиддаа 60 жилийн ойн баярын мэнд хүргэе!