1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ОЮУТНЫ НАМРЫН ТАНИЛЦАХ ЯВГАН АЯЛЛЫН ТАЙЛАН

Уриа: “Алхалт – Аялалд цаг гаргая”

Нэг. Зорилго

  • Шинэ оюутнуудын харилцаа, нөхөрлөлийг дэмжих
  • Байгальд эерэг хандлага төлөвшүүлэх, хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх

Хоёр. Оролцогчид

  • Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн 1–4-р курсийн бүх оюутнууд
  • Ангийн зөвлөх багш нар

Гурав. Аяллын байршил, цаг хугацаа

  • Огноо: 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, Баасан гараг
  • Цугларах цэг: ХҮ,ТИС-ийн гадаа талбай
  • Маршрут: ХҮ,ТИС → Зайсангийн ам → Богд Хан уулын оргил

Оюутнууд болон зөвлөх багш нар 11:00 цагт сургуулийн гадаа талбайд цугларч, нэгдсэн журмаар алхалт эхэлсэн.

Дөрөв. Зохион байгуулсан үйл ажиллагаа

  1. Идэвхтэй алхалт – Зайсангийн амнаас Богд Хан уулын оргил хүртэл.
  2. Танилцах арга хэмжээ – Байгальд тухлан танилцах үйл ажиллагаа зохион байгуулсан.
  3. Амралт, үдийн цай – Уулын оргилд хүрч, үдийн цайгаа хамтдаа хэрэглэсэн.
  4. “Үг таах” хөгжөөнт тэмцээн – Оролцогчдыг 4 багт хуваан өрсөлдүүлж:
  5.  Хөгжөөнт буухиа тэмцээн – Багуудын хурд, авхаалж самбааг сорьсон тэмцээн болж:
    • 1-р байр    Н.Баасанжав ахлагчтай баг
    • 2-р байр    Б.Батбаяр  ахлагчтай баг
    • 3-р байр   н. Ичинхорлоо ахлагчтай баг

Шагнал гардуулсны дараа аяллын хаалтыг хийв.

Тав. Дүгнэлт

Аяллын явцад оюутнууд идэвхтэй оролцож, багийн уур амьсгалыг бий болгож, хамтдаа нэг өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэв. Энэхүү аялал нь шинэ оюутнуудын нөхөрлөлийг бэхжүүлж, байгальд хайртай, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чухал ач холбогдолтой боллоо

Их уншсан