1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ОЮУТНЫ КЛУБИЙН НЭЭЛТ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 14:00 цагаас
Болсон газар: Урлагийн заал
Зохион байгуулагч: ХҮТИС-ийн Инженерийн тэнхим, Хүнс технологийн тэнхим, Оюутны холбоо, клубийн зөвлөх багш нар
Зорилго: Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн чиглэлээр ажиллан хөгжих боломжийг бүрдүүлэх, клубийн үйл ажиллагааг танилцуулах.

Үйл ажиллагаанд: Хоол зүй шим судлал, Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем, Цахилгаан хангамж, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн оюутнууд хамрагдлаа.

2025–2026 оны хичээлийн жилийн шинэ элсэгч оюутнууд клубүүдийн танилцуулгатай танилцаж, өөрсдийн мэргэжил болон сонирхлын дагуу элсэлтээ бүртгүүлэн, зохион байгуулагдсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Сонирхлынхоо дагуу клубүүдэд элсэн, цаашдын үйл ажиллагааны чиглэл, агуулгын талаар санал хүсэлтээ дэвшүүлэв.


Тайлан бичсэн: Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа

Огноо: 2025.10.08

Их уншсан