1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  61 жилийн түүхт “Хүнс, технологийн цогцолбор сургууль”-ийн үйл ажиллагаа, сургалтын тогтолцоотой танилцлаа.

Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон салбарын төлөөллүүд ажиллалаа.

“Хүнс, технологийн цогцолбор сургууль”-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат багш Б.Барамсай тэднийг угтан авч  сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн дадлагын орчин, суралцагчдын гаргасан мах, сүү, талх, нарийн боовны үзэсгэлэн зэрэгтэй танилцуулан, хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.


Их уншсан