1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮНС, ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш  Б.Дарьсүрэн, Г.Хишигжаргал, Э.Батчимэг болон Хүнс, технологийн политехник коллежийн багш  Д.Донжжалам нар "ӨМӨЗО-ны найм дахь удаагийн Монгол улсын техник технологийн мэргэжлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт"-анд 2026 оны 10.11-10.15 ны хооронд амжилттай хамрагдаж, төгсөөд ирлээ.

Сургалтын хүрээнд багш нар орчин үеийн хиймэл оюун ухааны технологийн хөгжил, боловсролын салбарын шинэчлэл болон сургалтын ахисан шатны арга барилд суралцах зорилгоор онол, танилцах аялал хосолсон дараах чиглэлүүдийн сургалтад хамрагдсан юм.

Сургалт, дадлагын үндсэн чиглэлүүд:

1. AI Хиймэл оюун ухааны технологи ба хөгжил

Сургалтын эхний өдрүүдэд багш нар орчин үеийн хиймэл оюун ухааны технологийн үсрэнгүй хөгжил болон үүнийг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаарх хичээлд хамрагдав.

2. Боловсролын салбар болон уламжлалт соёлтой танилцах

Хятадын боловсролын нөхцөл байдал, салбарын хөгжил болон уламжлалт соёлын онцлогийн талаарх лекц, семинарт оролцож мэдлэгээ тэллээ.

3. Лаборатори болон сургуулийн орчинтой танилцах

Олон улсын сурган хүмүүжлийн дээд сургуулийн орчин, хичээлийн танхим, ахисан түвшний сургалтын лабораториудын тоног төхөөрөмж, практик боломжуудтай биечлэн танилцлаа.

4. Үйлдвэрлэлийн дадлага болон кампус аялал

Менгцао үрийн компани болон Шинчен кампуст зочилж, практик үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний бодит орчинтой танилцах танилцах аялалд оролцов.

5. Семинар, хэлэлцүүлэг ба төгсөлтийн ёслол

Сургалтын төгсгөлд бүлгийн хэлэлцүүлэг, семинарт оролцон туршлага солилцож, төгсөлтийн ёслолын ажиллагаагаа амжилттай хийж сургалтаа дүүргэлээ.

Энэхүү сургалт нь ХҮТИС болон ХТПК багш   нарын хувьд хиймэл оюун ухааны шинэ үеийн технологитой танилцах, олон улсын сургалтын лаборатори болон үйлдвэрлэлийн практик туршлагаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.



Их уншсан