Магистр, бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 2 дугаар сарын 26- ны өдөр ТДС-ийн хурлын танхимд боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Ахмад багш Ж.Галсан Хүндэт профессор цолоор шагнагдлаа.
Магистр, бакалаврын зэргээ амжилттай хамгаалсан Магистрын -4, Бакалаврын -72 оюутан дипломоо гардан авлаа.

Шилдэг магистр төгсөгч Г.Түвшинзаяа

Ахмад багш Ж.Галсанд Хүндэт профессор цол гардууллаа.

Шилдэг Бакалавр төгсөгч Т.Ангараг
3,4 –с дээш голчтой суралцсан нийт 28 оюутанд “Захирлын нэрэмжит хуудас”-ийг гардууллаа. 3-с дээш улирал дараалан “Захирлын нэрэмжит хуудсанд бичигдсэн 2 оюутанд төлбөрийн 20%-ийн хөнгөлөлтийг, 2 улирал дараалан бичигдсэн 5 оюутанд сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичгийг гардууллаа.

Магистрын төгсөгчид

Компьютер програм хангамжийн ангийн төгсөгчид

ХҮТЭА ангийн төгсөгчид

ХМА,ХСХС ангийн төгсөгчид

ХҮҮТ ангийн төгсөгчид
Нийт төгсөгчиддөө цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.