ХҮТИС-ийн сургалтын албанаас батлагдсан төлөвлөгөөний дагуу 2025 оны 10 сарын 11 нд ХЧАБ, ХЗШС, ХҮТ, ХҮҮТ, Хөргөлт, Цахилгааны ангийн оюутнууд, багш нарын хамт ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Гидропоникийн лаборатори, Хэрэглээний биологийн хамгааллын лабораториудтай танилцлаа. Тус сургуулийн таримал судлал ой ландшафтын архитектурын танхимын багш доктор профессор Ж.Оюунгэрэл хөрсгүй орчинд ургамал тариалах орчин үеийн шинэ технологи болох Гидропоник тариалангийн талаар болон сүүлийн үед тус сургуульд хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудын талаар товч танилцуулав. Гидропоникийн тариалалт нь орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд тусгайлан бэлтгэсэн хоолойгоор ургамалд нэн хэрэгцээт шим тэжээлийг усан орчноор дамжуулан ямар ч хөрс хэрэглэхгүйгээр ургамлын тэжээллэг орчинг ханган ургуулдаг технологи юм.
Мэдээ бэлтгэсэн З.Алтанцэцэг