1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

ХҮТИС-ийн Инженерийн тэнхимийн төгсөх курсийн оюутнууд төгсөлтийн дадлагын тайлангаа амжилттай хамгааллаа.

2026 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн (ХҮТИС) Инженер технологийн (ИТ) ангийн Цахилгаан хангамж болон Хөргөлтийн технологи ба кондиционерийн системийн 4Б ангийн төгсөх курсийн оюутнууд төгсөлтийн дадлагын тайлангаа амжилттай хамгааллаа.

Үр дүн, онцлох үйл явдал:

·         Хамрах хүрээ: Төгсөх ангийн нийт оюутнууд “ОДУХ” ХХК, “ЯВУУ ИМПЕКС” ХХК, “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК, “Их Дельта Инженеринг” ХХК зэрэг 12 үйлдвэр, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, мэргэжлийн дадлагаа амжилттай гүйцэтгэжээ.

·         Эзэмшсэн чадвар: Оюутнууд үйлдвэрлэлийн технологийн процесс, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцаж, ХАБЭА-н шаардлагыг мөрдөн ажиллах дадал эзэмшиж, бодит нөхцөл дэх асуудлыг шийдвэрлэх арга замуудыг судлан тайлангаа танилцууллаа.

·         Ногоон технологи ба эрчим хүчний хэмнэлт: Энэ удаагийн дадлагын гол онцлог нь саарал усыг дахин ашиглах технологи, цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон алдагдлыг бууруулах, хөргөлтийн тоног төхөөрөмжийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа хийж, шинэ санал санаачилга дэвшүүлснээрээ онцлог байлаа.

Төгсөлтийн дадлага нь оюутнуудын онолын мэдлэгийг бодит үйлдвэрлэлийн орчинтой холбон дадлагажсан талаараа тайлан бичиж, илтгэл тавих замаар үнэлүүллээ. Тайлан хамгаалалтад нийт оюутнууд 100%  амжилттай оролцсон.

Мэдээ бэлтгэсэн: Дэд профессор  П.Алтанцэцэг


Их уншсан