1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бидний тухай

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хүнсний үйлдвэрийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсний 60 жил, дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөсний 25 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагчид, төгсөгчид болон өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхэд бидэнтэй хамтран ажилласан төр, олон нийт, ажил олгогч түншүүддээ баярын мэнд дэвшүүлье.

Түүхэн он жилүүдэд эх орныхоо хүнсний үйлдвэр, үйлчилгээний салбарт 2500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн, 3200 гаруй техник технологич, 25300 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөжээ.

Иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварын хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, олон улсын түвшинд нийцүүлэн сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд эрдэмтэн багш нар маань өөрчлөлт сургалтаас эхэлдэг гэж үзэн “сурахад суралцах”, сургалтын арга технологийг улам боловсронгуй болгохоор цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байна.

Эх орныхоо хүнсний салбарын хөгжлийг түүчээлэн манлайлж буй Эрхэм хүндэт оюутан сурагчид, төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм оюун улам бүр дэлгэрэх болтугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР  Б.БАРАМСАЙ


Их уншсан