ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД 2025-2026 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
2025.05.02
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 ТДС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элссэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна .
1.2 Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтаан ТДС-ийн бакалаврын хөтөлбөрт намрын улиралд суралцагч элсүүлнэ.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1 Энэхүү журам нь ТДС-ийн бакалаврын хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд суралцагч бүртгэх, ур чадварын шалгалт авах, оноогоор эрэмбэлэх, мэргэжил сонголт хийлгэх, баталгаажуулах, элсүүлэх үйл явцыг тус тус хамарна.
ГУРАВ. НОРМАТИВ ЭШ ТАТАЛТ
3.1 Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт
3.2 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 10-р сарын 06-ний өдрийн А/347 тоот тушаалаар батлагдсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам”
3.3 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09-р сарын 09-ний өдрийн А/343 тоот “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх зөвшөөрөл олгох” тухай тушаал
3.4 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам"
3.5 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай" А/228 дугаар тушаал
ДӨРӨВ. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Элсэлтийн ерөнхий шалгалт: Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх хүсэлтэй бүрэн дунд боловсролтой иргэний монгол хэл бичиг болон бусад хичээлээр эзэмшсэн ерөнхий боловсролын мэплэг, чадварын түвшнийг тогтоох зорилго бүхий шалгалтыг
Бүртгүүлэгч: Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх хүсэлт гаргасан иргэнийг
Элсэгч: Хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг
Элсэлтийн комисс: Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон хэсгийг
Элсэлтийн бүртгэл: Элсэлтийн бүртгэлийг веб хуудсанд нэвтэрч хувийн мэдээллийг оруулан, элсэх хүсэлтэй хөтөлбөрөө сонгож, цахимаар баталгаажуулах, өөрийн биеэр ирэн бүртгүүлэх үйл явцыг
Хяналтын тоо: Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан хөтөлбөрт элсүүлэх суралцагчийн тоо
Гадаадын иргэн: Монгол улсын иргэний харвяалалгүй буюу гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг
Шатлан суралцах элсэгч: Техникийн боловсрол эзэмшсэн иргэниийг
ТАВ. ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
5.1 Ерөнхий захирал
5.1.1 Элсэлтийн комиссыг байгуулна.
5.1.2 Элсэлтийн комиссын ажлын төлөвлөгөө, төсвийг батлана.
5.1.3 Элсэлтийн үйл ажиллагааны явцтай танилцаж санал, зөвлөмж өгнө.
5.1.4 Элсэлтийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлантай танилцаж үнэлэлт, дүгнэлт өгнө.
5.2 Элсэлтийн комисс
5.2.1 Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.
5.2.2 Элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.
5.2.3 Элсэлтийн үеийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.
5.2.4 Элсэлтийн сурталчилгаа, маркетингийн ажлын зохион байгуулалтад хяналт тавина.
5.3 Сургалтын алба
5.3.1 Элсэлтийн журам боловсруулж батлуулна.
5.3.2 Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулна.
5.3.3 Элсэлттэй холбоотой үндсэн үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай бичиг баримтууд боловсруулах, оролцогч талуудыг мэдээлэлээр хангах үүрэг хүлээнэ.
5.3.4 Элсэлтийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг бэлтгэж захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
5.4 Мэдээллийн технологийн ажилтан
5.4.1 Элсэлтийн веб сайтад холбогдох мэдээллийг оруулах, шинэчлэх ажлыг гүйцэтгэнэ.
5.4.2 Бүртгүүлэгчдийг мэдээллээр хангана.
5.4.3 Цахим элсэлтийн програм хангамжийн найдвартай, хэвийн ажиллагааг хангана.
5.4.4 Сервер тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангана.
5.5 Тэнхим
5.5.1 Хөтөлбөрийн талаарх цахим болон хэвлэмэл танилцуулга материал боловсруулж түгээнэ.
5.5.2 Тэнхимүүд өөрсдийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор тусгайлан ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагаанд багшлах бүрэлдэхүүнийг татан оролцуулна.
5.5.3 Шинэ элсэгчтэй суралцах гэрээ байгуулан зөвлөх багш, сургалтын албаар дамжуулан сургалтын үйл ажиллагааг танилцуулж хичээл сонголтыг зохион байгуулна.
5.5.4 ТДС-ийн элсэлтийн сурталчилгааг зохион байгуулах, элсэлтийн танилцуулга, хурал, уулзалт зохион байгуулна.
5.5.5 ТДС-ийн урилга, суралцах эрхийн бичгийн загварыг гаргах, хэвлүүлэх, түүнчлэн шаардлага хангасан элсэгчдэд олгоно.
5.6 Сургуулийн эмч
5.6.1 Шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулна.
5.7 Элсэгч
5.7.1 Элсэлтийн журам, элсэгчдэд зориулсан бусад материалтай танилцаж элсэлтийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар мэдээлэл авна.
5.7.2 Элсэлтийн бүртгэлд хувийн мэдээлэлээ үнэн зөв хэлж бүртгүүлнэ.
5.7.3Элсэгчид сургалтын албатай суралцах гэрээ байгуулна.
ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН КОМИСС
Элсэлтийн комиссын дарга нь элсэлтийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах бөгөөд тухайн журмаар зохицуулагдаагүй асуудлыг хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхимийн саналыг үндэслэн комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
ДОЛОО. БҮРТГҮҮЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
7.1 Бакалаврын сургалтанд элсэн суралцах хүсэлтэй, Элсэлтийн Ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн бүртгүүлэгч дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
7.1.1 Бүрэн дунд ба түүнээс дээш түвшний боловсролтой байх
7.1.2 Элсэлт авах хөтөлбөр/мэргэжилд харгалзах суурь хичээлийн аль нэг, мөн дагалдах хичээлийн аль нэгээр ЭЕШ өгч элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан байх
7.1.3 Бүртгүүлэгчийн ЭЕШ-ын батламж нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байх нөхцлийг хангасан байх
7.2 Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, дараах шалгууруудын аль нэгийг хангасан бүртгүүлэгч ЭЕШ өгөхгүйгээр шууд элсэж болно. Үүнд:
7.2.1 Аль нэг их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн иргэн
7.2.2 Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чиглэлээр техникийн боловсролын дипломтой иргэн
7.2.3 Гадаадын аль нэг улсын их, дээд сургуульд суралцаж байгаад бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн
7.2.4 Элсэлт авах бакалаврын хөтөлбөрийн чигэлэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн
7.2.5 Улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын элсэлтийн шалгалт өгч, дүн оноогоо Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан, дүйцүүлсэн оноо элсэлтийн босго оноо хангасан иргэн
7.3 журмын 7.2 заалтын дагуу хувиараа болон байгууллагын захиалгаар элсэн суралцах хүсэлт гаргасан бүртгүүлэгчийг бакалаврын хөтөлбөрийн өдрийн, эчнээ сургалтад танхим, цахим танхим хосолсон хэлбэрээр хамруулах эсэхийг бүртгүүлэгчдийн тоог харгалзан хөтөлбөр хэрэгжүүлэх тэнхимийн саналд үндэслэн шийдвэрлэнэ.
7.4 Журмын 7.2.1-7.2.3 заалтын дагуу элсэн суралцах иргэнийг бакалаврын сургалтын сонгосон хөтөлбөрт шууд элсүүлэх ба өмнө эзэмшсэн боловсролын диплом эсвэл эсвэл суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтыг үндэслэн “ТДС-ийн кредит дүйцүүлэх журам”-ын дагуу боломжит хичээлүүдийг дүйцүүлэн тооцно.
7.5 Журмын 7.2.4 заалтын дагуу элсэх бүртгүүлэгчийг ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн бичиг баримт, өргөдөл болон эсээ /суралцагч өөрийн суралцах бүртгэл хангасан байдал, авьяас чадвар, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна/ бичсэн байдал зэргийг үндэслэн элсүүлнэ.
7.6 ХТПК төгссөн бүртгүүлэгчдийг 7.2.2 заалтын дагуу бакалаврын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
НАЙМ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
8.1 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын элсэлтийн бүртгэлийг БҮТ-өөс зохион байгуулах ЭШ-ын хугацааны төлөвлөлтөөс хамаарч элсэлтийн комиссоос гаргасан хуваарийн дагуу явуулна. Бүртгэлийн хуваарийг ТДС-ийн цахим хуудас, сайтад (https://www.itech.edu.mn/), (https://www.facebook.com/TDS/) байршуулж сайтаар дамжуулан гүйцэтгэнэ.
8.2 Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээлэлийг үнэн зөв оруулна. Бүртгэлийн хураамжийг төлсөнөөр баталгаажина.
8.3 Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээлэлийн үнэн зөв байдлыг хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг ТДС хүлээхгүй.
8.4 Элсэлтийн бүртгэлийн хураамжийг “Элсэлтийн комисс” баталж, тухайн хичээлийн жилд мөрдөх ба буцаан олголт хийхгүй.
8.5 Өөрийн биеэр ирж бүртгүүлэгч нь дараах материалыг эх хувиар нь бүрдүүлж, өөрийн биеэр сургууль дээр ирж бүртгүүлнэ.
8.5.1 Бүрэн дунд боловсролтой иргэн:
§ Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
§ Ерөнхий шалгалтын онооны батламж
§ Хувийн хэрэг
§ Иргэний үнэмлэхийн хуулбар
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
8.5.2 Техникийн боловсролын дипломтой иргэн:
§ Техникийн боловсролын диплом
§ Иргэний үнэмлэхийн хуулбар
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
8.5.3 Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн
§ Ажлын газрын тодорхойлолт
§ Иргэний үнэмлэхийн хуулбар
§ Нийгмийн даатгал төлсөн лавлагаа
§ Эсээ /Бүртгүүлэгч өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна./
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
8.5.4 Дотоодын болон гадаадын аль нэг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн, мөн дотоодын болон гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцах иргэн:
§ Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж авсан батламж
§ Иргэний үнэмлэхийн хуулбар
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
§ Гадаадын иргэний хувьд монгол хэлний мэдлэг, чадварын шалгалтын оноог баталгаажуулсан баримт
8.5.5 Ижил түвшний сургалт явуулдаг боловсролын байгууллагаас шилжин суралцагч
§ Суралцах хугацааны дүнгийн тодорхойлолт
§ Иргэний үнэмлэхний хуулбар
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
8.5.6 Хөтөлбөр шилжин суралцах хүсэлтэй 2 -догч бакалавр
§ Өмнөх бакалаврын зэргийн диплом
§ Иргэний үнэмлэхний хуулбар
§ 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
ЕС. ЭЛСЭГЧИЙН БҮРТГЭЛ
9.1. Хөтөлбөр хэрэгжүүлж буй сургалтын албанд өөрийн биеэр очиж хөтөлбөр баталгаажуулалт, суралцах гэрээ байгуулна.
9.2. Цахим хичээл үзэх нууц үг, кодоо мэдээлэл технологи хариуцсан ажилтнаас авна.
АРАВ. ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
10.1 “Хүнс, технологийн политехник коллеж”-оос шатлан суралцаж буй оюутнуудад элссэн жилийн 1 дүгээр улирлын сургалтын төлбөрөөс 10 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.
10.2 Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчдын голч нь 2.8-аас доошгүй бол “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцаж болно.
10.3 Зорилтот бүлгийнхэнд зориулсан суралцагчийн шаардлагыг хангаж байвал буцалтгүй тусламжаар суралцаж болно.
10.4. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу зарим эрэлттэй мэргэжлээр суралцагсдад буцалтгүй тусламж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэсний дотор “Хоол зүйч” мэргэжил багтсан.
Тавигдах шаардлага:
№ |
Мэргэжлийн индекс |
Элсэлт авах хөтөлбөр |
Хяналтын тоо |
Элсэлтийн шалгалтын нэр, босго оноо |
|
ЭШ-1 Суурь 70% |
ЭШ-2 Хавсарга 30% |
||||
1 |
072102 |
Хоол зүй, шим судлал |
60 |
Математик Хими -490 |
Нийгэм судлал Англи хэл-450 |
2 |
072103 |
Хүнсний чанар, аюулгүй байдал |
30 |
||
3 |
072104 |
Хүнс үйлдвэрлэлийн технологи |
20 |
||
4 |
072105 |
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи |
20 |
||
5 |
071308 |
Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем |
15 |
Математик Физик -490 |
|
6 |
071310 |
Цахилгаан хангамж |
15 |
||
7 |
071501 |
Механик инженерчлэл |
15 |
||
Нийт |
175 |
|
|