1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“Хүнс-нэг эрүүл мэнд” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ТДС-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний бага хурал  нь 2024 оны 4 дүгээр сарын 17 нд “Хүнс-нэг эрүүл мэнд” сэдэвтэйгээр  амжилттай зохион байгуулагдлаа. Бага хурлын шүүгчдээр Технологийн дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Нарандэлгэр (Ph.D), Идэр их сургуулийн багш Я.Баярхүү (Ph.D), Солид партнерс ХХК-ийн төслийн судлаач Ч.Жавзандулам (Ph.D) нар уригдан ажиллаа.

Бага хуралд Технологийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нар өөрсдийн хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцуулан туршлага хуваалцав.

Эрдэм шинжилгээний бага хуралд дараах судлаачдын  илтгэл шалгарав. 

1-р байранд ТДС-ийн багш П.Байгальмаа (Ph.D) “Монгол бяслагны биоидэвхит шинж чанарын судалгаа”

2-р байранд ХААИС-ийн М.Эрдэнэнавч, Г.Отгондэмбэрэл, Н.Пагамдулам, Ж.Уранчимэг “Зөгийн балны антиоксидант идэвхийг тодорхойлсон судалгаа”

3-р байранд ТДС-ийн Г.Ану “ Сонгины хальсаар бэлтгэсэн ундааны кверцитиний судалгаа”

Хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаачиддаа ажлын амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн:  Хүнсний технологийн тэнхим. 2024.04.17



Их уншсан