ХҮТИС-ийн Хүнсний технологийн тэнхимээс багш, оюутнуудынхаа хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын мэдлэг, хүнс хоол үйлдвэрлэлд дотоод хяналт хийх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Обзерв консалтинг” ЗҮБ-тай хамтран 10 академик цагийн танхим, цахим хосолсон сургалтыг 2025 оны 11-р сарын 19-ний өдөр сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа.
Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй 2 дахь удаагийн сургалт бөгөөд сургалтад багш, бакалавр оюутан, магистрант нийлсэн 21 хүн хамрагдлаа. Сургалтад хамрагдсан багш оюутнуудынхаа эрдмийн их ажилд нь амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: ХТТ-ийн багш П.Байгалмаа