Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2026 оны ээлжит хурал 11-р сарын 4-ний өдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хурлаар Монгол Улсын Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Бүгд Найрамдах Беларусь Улсын Суурь судалгааны сан (БССС) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтанд оролцох гурван төслийн санал, хоёр магистрант оюутны судалгааны ажлын арга зүйг хэлэлцэж, санал, зөвлөмж өглөө.
Монгол – Беларусын хамтарсан төслийн санал
- Тосны ургамлын үрийн биотехнологийн боловсруулалтын үеийн химийн найрлагын өөрчлөлт, тэжээллэг чанарын үнэлгээ, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх боломж, Удирдагч Б.Энхээ, док (Ph.D)
- Найрлагаараа ялгаатай сүү болон сүүний хоёрдогч түүхий эдийг ашиглан лактозгүй, уургийн өндөр агууламжтай исгэлэн сүүн бүтээгдэхүүн гарган авах шинжлэх ухааны үндэслэл”
- Буурцагт ургамлын үрийн соёололтын биотрансформацийн явц дахь уургийн бүтэц, функциональ шинж чанарын судалгаа
Mагистрант оюутны судалгааны ажлын арга зүй
- Сарлагийн исэг идээнээс цөцгийн тос гарган авах технологийн судалгаа, А.Тюльпан
- Лактозгүй тарагны лактозын гидролиз ба сүүнхүчлийн бактерийн хөдлөлзүйн судалгаа, Д.Бат-Өлзий
Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, ардын багш Б.Барамсайн бичиж, хэвлүүлэхээр бэлтгэж буй “Хүний дотоод ертөнц, түүний хөгжил ба боловсрол” сэдэвт номын агуулга, бүтцийн талаар танилцуулга сонсож, санал солилцов.
Энэ удаагийн хурлаар Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монголын хоолзүйчдийн холбооны тэргүүн, Доктор, дэд профессор Ц.Сонинхишигийг Эрдмийн зөвлөлийн гишүүнээр нэмж оруулахаар шийдвэрлэлээ.