Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ, НҮБ-ийн суурин төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний хурал 2025 оны 10-р сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлын зорилго нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг хөгжүүлж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүнсний салбарын шинэ техник, технологийн хөгжлийг дэмжихэд оршиж байв.
Эрдэм шинжилгээний бага хуралд Хүнсний үйлвэрлэл технологийн их сургуулийн багш П. Байгалмаа (Ph.D) нь “Зэрлэг аньс, жимсний зарим биологийн идэвхт нэгдлийн судалгаа” сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлж, хүнсний биотехнологийн судалгааны хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.
Эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье