1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Хоол, хүнсний үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, инженерчлэл, шим тэжээл судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн, багш, судлаач, оюутнуудад зориулан Технологи, инновацсэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

 

Хурлын зорилго:  Хүнсний салбарын их сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны ажлын үр дүнг танилцуулах, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд оршино.

 

Зохион байгуулагч: Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөл, Хүнсний технологийн тэнхим

 

Хугацаа, байршил:Хурал 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цагт Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн 6-р давхрын Соёлын танхимд болно.

 

Өгүүлэл хүлээн авах: Өгүүллийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл tdsmongol@gmail.com хаягаар хүлээн авна. Хуралд ирүүлсэн өгүүллүүдээр эмхэтгэл хэвлэгдэнэ.

 

Өгүүллийн бүтэц:

·           Өгүүллийн нэр

·           Зохиогчийн мэдээлэл (нэр, хаяг, эрдмийн зэрэг, цол, цахим шуудан)

·           Хураангуй

·           Түлхүүр үг

·           Оршил, үндэслэл

·           Судалгааны материал, арга зүй

·           Үр дүн

·           Дүгнэлт

·           Ном зүй

 

Өгүүллийн бичлэгт дараах шаардлага тавигдана.

·           Өгүүллийг *.doc өргөтгөлтэй файл дээр, Arial фонтоор, 12 pt үсгийн өндөртэй, 4-7 нүүрт багтаан бичнэ.

·           Өгүүллийн бичвэр А4 хэмжээтэй цаасан дээр, хуудасны баруун, зүүн, дээд, доод захаас тус бүр 2.54 см (Normal margins) тохиргоотой. Бичвэрийн мөр хоорондын зай 1.15, догол мөргүй байна. Header, Footer, Footnote ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй.

·           Өгүүллийн гарчгийг том үсгээр, дэд гарчгуудыг жижиг үсгээр 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар бичнэ. Өгүүллийн гарчгийг мөр голлон, дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, оршил г.м) нь зүүн талдаа зэрэгцэнэ.

·           Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байх ба хүснэгт, график, диаграмм зэргийг зураг хэлбэрээр оруулахгүй. Математик бичлэгүүд Equation программ дээр мөр голлон бичигдсэн байна.

·           Хураангуйн бичвэрийг 11pt үсгийн өндөртэйгээр Italic форматаар 200-250 үгтэй, нэг параграф (догол мөр)-т багтаан бичнэ.

·           Түлхүүр үг нь 4-5 нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, гарчигт орсон үг давтагдахгүй байна.

·           Өгүүллийн ишлэл, ном зүйг олон улсын АРА загварыг баримтлан бичнэ.

·           Бүтээл нь урьд өмнө хэвлэн нийтлэгдэж байгаагүй, нийтийн хүртээл болоогүй байна.

 

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:

  • Асуудлын шинэлэг, дэвшилтэт тал
  • Шинжлэх ухааны болон практик ач холбогдол
  • Үр дүнгийн боловсруулалт
  • Илтгэх ур чадвар

 

Урамшуулал:

 

“Багш, судлаач” болон “Оюутан” ангилалд тус бүр 2шилдэг  илтгэлийг шалгаруулан урамшуулна.

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Холбоо барих: Хурлын зохион байгуулалт болон илтгэл, өгүүлэлтэй холбоотой асуудлаар tdsmongol@gmail.com, ХТТ-ийн багш Э.Батчимэг 86688809 дугаараар холбогдоно уу.

Их уншсан